ИТХ-н даргын мэндчилгээ

                                        ИТХ-Н ДАРГА Г.БАТ-ЭРДЭНЭ

Сайн байна уу танд энэ өдрийн мэндийн хүргэе. Монгол улсын Ардчилсан шинэ үндсэн хуулийн дагуу аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Хэрлэн сумын нийт ард иргэдийн эрх ашгийг дээдлэн ил тод, тунгалаг төсөвтэй, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, эрх чөлөөт, ажил орлоготой иргэд бүхий байгальд ээлтэй үйлдвэрлэл, аялал жуулчлалаар аймагтаа тэргүүлсэн жишиг сум болох зорилго тавин үйл ажиллагаа явуулж байна. Орон нутгийн ажил амьдралд гарсан өөрчлөлт шинэчлэлт, ололт амжилт хүрсэн үр дүн бүхэн эдгээр хүмүүсийн нутгаа гэсэн сэтгэл, хөгжлийн бодлогыг тодорхойлж, иргэдийнхээ ашиг сонирхлыг тусгаж ирсэн бодлого шийдвэрүүдтэй салшгүй холбоотой. Нутгийн удирдлагын байгууллагын хөгжлийн 30 жилийн түүхэнд Хэрлэн сумын иргэд бидний, хүрсэн амжилт чамлахааргүй хэдий ч цаашид үргэлжлүүлэн хийж бүтээх их зам тосон зурайж байгааг сануулах нь зүйтэй. Бид бүхэн төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэх, эргэх холбоотой ажиллах, иргэдийн аюулгүй тайван амьдрах орчныг хангах, боловсролыг дэмжих гэх мэт олон зорилгын хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчид ажлын албаны хамт олон манлайлан оролцож байна. Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын дэргэдэх бодлогын хороод иргэд сонгогчидтойгоо бүрэн эрхийн хүрээнд сум орон нутгаа хөгжүүлэх бүх нийтийн үйлсэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж эрхэм танд аз жаргал амжилт бүтээлийн дээдийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

2023-04-06 10:52:41