ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА ЯПОН УЛСЫН "ТОВА" ЭМ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг Япон улсын тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг "Това" эм үйлдвэрлэлийн компаний захирал Ицүро Ёошида нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. "Това" эм үйлдвэрлэлийн компаний  Монгол дахь төлөөлөгч "Аялгуун фарм" ХХК нь 2017 онд Хэрлэн сумын нутаг дэвсгэрт эмийн ургамал тариалах зориулалтаар газар ашиглах хүсэлтийг өгч, сумын ИТХ-ын хуралдаанаар тус газрыг шийдвэрлэж байсан нь өнөөдөр ийнхүү ажил хэрэг болж, тариалалтын бэлтгэл ажлууд хийгдэж эхэллээ. 

Мөн энэ өдөр Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хэрлэн сумын Засаг даргын санаачилгаар "Това" эм үйлдвэрлэлийн компани хамтран Чингис хотоос Бэрх чиглэлийн хатуу хучилттай зам дагуу ногоон хэрэм байгуулах ажлын  нээлтийн ёслол болсон юм.  Нийтдээ 5км урттай үргэлжлэх тус ногоон хэрмийг байгуулахаар нийт 2000 ширхэг голт бор, хайлаас таригдана. 

Уулзалтын үеэр Хэрлэн сумын Засаг дарга хамтын ажиллагааны хүрээнд  өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжиж, хүн амын эрүүл мэндэд чиглэсэн ажлуудыг хамтран зохион байгуулах тухай  саналаа уламжиллаа.

2022-09-07 00:00:00