Захирал Г.Өнөртуяа
1921 оны 8 сард ардын сургууль байгуулах тухай ардын засгийн газрын анхны шийдвэр гарчээ. Улмаар 1921 оны 11-р сарын 2-нд Хүрээнд 40-өөд хүүхэдтэй ардын бага сургуулийг анх байгуулсан. Анхны энэ бага сургуулийн дараа Халхын дөрвөн аймагт анх байгууллагдсан сургуулийн нэг нь тус аймгийн танхимын бага сургууль юм. Энэ сургууль нь өөрийн орноосоо гадаадын түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж энх амгалан цаг Монгол орон даяар ялж эхэлсэн улирлын 1923 оны 2-р сарын 10-нд байгуулах шийдвэр гарсан боловч түр үеийн нөхцөл байдлаас болж 1923 оны 4-р сарын 22-нд харц ардын 25 хөвгүүн сурагчтайгаар анх байгууллагдсан Хэнтий аймгийн анхны сургууль юм.
100 жилийн хугацаанд 16700 сурагчдыг бага, дунд, бүрэн дунд боловсрол эзэмшүүлсэн.
2022-2023 оны хичээлийн жилд 108 багш, 53 ажилтан, бага анги 1250 сурагч, дунд анги 901 сурагч, ахлах анги 610 сурагч, нийт 76 бүлгээр, 2761 сурагчдад хичээл сургалтын үйл ажиллагааг 2 ээлжээр хичээллэж байна.
Сургуулийн дотуур байр нь 1975 онд ашиглалтад орсон. Одоогоор багш, тогооч, туслах тогооч, 4 жижүүр, орон нутгаас ирсэн 75 сурагчтай, номын баялаг фондтой номын сантай үйл ажиллагаа явуулж байна.
1-р сургууль нь:
- 2009 онд “Улсын тэргүүний сургууль”
- 2010 онд Дугуйлан секцийн үйл ажиллагаагаараа тэргүүлсэн
- 2011 онд Хүүхдийн спортын 4-р их наадмын спортын “Шилдэг сургууль”
- 2014 онд Аймгийн урлагийн шилдэг сургууль
- 2018 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан.
- Сүүлийн 11 жил улсын төрөлжсөн олимпиадад аймагтаа тэргүүн байр эзэлсэн төдийгүй улсад удаа дараа багш сурагчид маань шалгарч байна.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр 10 жил дараалан аймагтаа тэргүүн байранд шалгаран улсын топ 50 сургуулийн нэгээр тус тус шалгарч байсан.
Тус сургууль нь 2013 оноос шинэчилсэн хөтөлбөрийг амжилттай туршин хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлж байна. Энэхүү сургуулиас Гавьяат багш 6 төрөн гарсан байна.
1500 хүүхдийн хүчин чадалтай 19.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 5 блокоос бүрдсэн В1 давхартай нийт 4 давхар байгууламжийг 2022.12.12-ны өдөр ашиглалтад хүлээн авсан. 42 хичээлийн танхим, Хоол үйлдвэрлэл, Урлаг, соёл заншлын танхим, биеийн тамирын 2 заалтай хүүхэд хөгжлийн 24 өрөө танхимтай саруулхан, дулаан тохилог орчин бий болсон байна.
Хичээлийн 1-р байр
Хичээлийн 2-р байр
Бага ангийн заах аргын нэгдэл
Захиргаа аж ахуйн хамт олон
Гадаад хэлний секц
Дуу хөгжмийн секц
Эх хэлний секц
Түүх нийгмийн секц
2023-02-07 00:00:00