Тус цэцэрлэг нь Ясли цэцэрлэгийн комбинат нэртэйгээр хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр 1987 оны 08 дугаар сарын 28 нд ашиглалтанд орж 160 хүүхэд хүлээн авах чадалтайгаар яслийн 2 бүлэг, цэцэрлэгийн 5 бүлэгтэй , 33 ажилчинтай үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Өндөрхаан хотын 7 дугаар цэцэрлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж хойч ирээдүй болсон бяцхан иргэдийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд хөл тавьж байсан бол 2015 оны 9 дүгээр сарын 1- ны өдөр 100 хүүхдийн Канад технологийн барилга ашиглалтанд авч, жилд 275-320 хүртэлх хүүхэд хүлээн авч хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
Тус цэцэрлэгийн эрхлэгчээр Д.Цэцгээ, Ц.Цэрэндулам, С.Оюунгэрэл нар ажиллаж ирсэн бол одоо эрхлэгчээр БТА Б.Энхтуяа хамт олноо удирдан зохион байгуулж байна.
Тус хамт олон 40 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Улаанбаатар хотын Монголын хүүхдийн ордонд 2007онд “Хан Хэнтийн бүтээлч хүүхдүүд”, 2010 онд “Дэгдээхий 2010” уран зургийн үзэсгэлэн, 2013,2015, 2017 онд багш хүүхэд ,эцэг эхийн хамтарсан “ Чингис хотын авьяаслаг хүүхдүүд” үзэсгэлэн гаргаж туршлагаа түгээн дэлгэрүүлсэн.
Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд зураг, шатар, жүжиг, дуу, бүжиг, хөгжим, бөхийн дугуйланг хичээллүүлснээр 2001 онд” Ногоон гэрэл цагаан шугам тэргүүн байр, 2017 онд тусгай байр, 2018 онд “Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээний 2 дугаар байр, 2002,2004, 2009, 2010 оны аймгийн” Яргуй” наадмын тэргүүн байр, 2006,2008,2012,2014 оны “Яргуй” наадмын 2,3 байрын шагналт, “Яргуй-2017” урлагийн наадамд “ Нарны охид” хамтлаг бүжгээр 2-р байр, гоцлол бүжиг, гоцлол дууны төрлөөр тусгай байр
2023-06-05 14:19:25