ХЭРЛЭН СУМЫН ЗУРГААДУГААР ЦЭЦЭРЛЭГ

                            Эрхлэгч Б.Ариунаа

   Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 10-р сарын 21-ны өдрийн 310 тоот захирамжаар Хэрлэн сумын 2 багт  улсын төсвийн хөрөнгөөр "Канад"  улсын барилгын карказан материалаар 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулагдсан.

 Тус цэцэрлэг нь 2011 оны 12 сарын 19-нд үүдээ нээж 2-5 насны 100 хүүхэд хүлээн авч үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоо нийт 23 багш ажиллагсадтай бөгөөд эрхлэгч-1, арга зүйч-1, багш-5, хөгжмийн багш-1, туслах багш- 5, тогооч-3, нягтлан бодогч-1, нярав-1,  үйлчлэгч -1, жижүүр -4 орон тоотой ажиллаж байна.

 Цэцэрлэгийн тоног төхөөрөмж тавилгыг БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн. Цэвэр бохир усны шугам, цахилгаан эрчим хүчний болон телефон кабелийн шугамд бүрэн холбогдсон. Халаалт дулаан дамжуулалт өөрийн цэцэрлэгийн хашаанд байрлах уурын зуух Чех улсын ОРОР маркийн нам даралтын зуухаар халаалт хангадаг.

5846 га газрыг боловсролын үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг.

Хэрлэн сумын 6-р  багийн салбар бүлгийг 2022 онд эзэмшилдээ шилжүүлэн авсан.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын сайжруулсан хөтөлбөрийг сургалтндаа хэрэгжүүлэн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, сургалтын орчин, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулан ажиллаж байна.

Хүүхэд багш эцэг эхийн дунд уралдаан тэмцээн уламжлал болгон зохион явуулдаг байна.

      

 

2023-02-08 14:23:37