ХЭРЛЭН СУМЫН ГУРАВДУГААР ЦЭЦЭРЛЭГ

ЭРХЛЭГЧ Б.ГАНЦЭЦЭГ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р цэцэрлэг нь анх 1983 онд Өндөрхаан хотын 6-р цэцэрлэг нэртэй байгуулагдсан. Тухайн үед Барилга угсралтын конторын ажилчдын хүүхдэд зориулж 2 бүлэгт 50 хүүхэд, 8 багш ажилчидтай БАМ-ын барилгад үйл ажиллагаагаа эхэлж байсан. Энэ хугацаанд цэцэрлэгийн хүчин чадлаа шат дараатайгаар нэмэгдүүлж СӨБ-ын үйлчилгээнд хамран сургах тойргийн 3, 4, 5-р багийн иргэдийн хүүхдүүдийг бүрэн хамруулах зорилготой ажиллаж байна.  Үүнд:

  • 1984 онд 3 бүлэгт 75 хүүхэд, 10 багш, ажилчид;
  • 1990 онд 4 бүлэгт 120 хүүхэд, 15 багш, ажилчид;
  • 2002 онд ДЗМОУБ-ын хөрөнгө оруулалтаар сүрлэн барилгын өргөтгөл ашиглалтад орж 5 бүлэгт 150 хүүхэд, 17 багш ажилчид;
  • 2006 онд ДЗМОУБ-ын санхүүжилтээр 4 бүлгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж  9 бүлэг, 250 хүүхэд, 33 багш, ажилчид
  • 2009 онд БАМ-ын барилгад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийгдэж 10 бүлэгт 300 хүүхэд, 36 багш, ажилчид
  • 2023 онд 12 бүлэгт 350 хүүхэд, 40 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэрлэн сумын 3-р цэцэрлэг нь сургалт, үйл ажиллагаанаас гадна хүүхэд  хөгжүүлэх “Цэгээр наадъя”, “Утсан гогодоо”, STEAM” зэрэг төсөлт ажлуудыг хэрэгжүүлдэг. БОАЖЯ, БШУЯ, ШХА-ын хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлд хамрагдаж  2019 онд Eco school “Хүрэл гэрэгэ”, 2020 онд “Мөнгөн гэрэгэ”, 2022 онд “Ногоон туг”-н болзол хангасан.

2023-04-26 09:25:22