Эрхлэгч П.Болортунгалаг /Тэргүүлэх зэрэгтэй/
Тус цэцэрлэг нь 1932 онд байгуулагдсан, Хэнтий аймгийн анхны цэцэрлэг юм. 1962 онд зориулалтын одоогийн 2 давхар барилга ашиглалтанд орж 5 бүлэгтэй 125 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаагаа явуулж байгаад, жил бүр хамран сургах тойргийн хүүхдийн тоо нэмэгдсэний улмаас 2005 оноос 1 давхрын хүлээлгийн өрөөг, 2009 оны 9-р сараас хөгжмийн өрөөг тус тус анги болгон сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна. 2011 оноос Хэрлэн сумын Цогт-Өндөр багт “Хөдөөгийн болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдэд СӨБ олгох төсөл хэрэгжин 2 багш, 1 тогооч, 20 хүүхэдтэй гэр цэцэрлэг ажиллаж эхэлсэн.
Тус цэцэрлэг нь 2023-2024 оны хичээлийн жилд 10 бүлэгт 311 хүүхдэд, эрхлэгч 1, арга зүйч багш 1, бүлгийн багш 10, багшийн туслах 10, тогооч 2, гал тогооны туслах ажилчин 2, хөгжмийн багш 1,биеийн тамирын багш -1, нярав 1, үйлчлэгч 2, жижүүр 4, эмч 1, угаагч1 нийт 37 багш ажиллагсадтайгаар сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаа явуулж байна.
Амжилтууд:
2019 оны Олон улсын Эко сургууль хөтөлбөрийн “Хүрэл гэрэгэ” өргөмжлөлт
2019 онд Суралцагч бүрийн ахиц амжилтыг ахиулах, сургалтын Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг 95,4% шалгагдсан тул 2019 оны Хүндэт өргөмжлөл.
“Эко цэцэрлэг” шалгаруулах аяны Гутгаар байрын эзнээр шалгарсан.
2019 оны Аймгийн хэмжээний “Шилдэг багш”-өргөмжлөл Багш Б.Соёл-Эрдэнэ
2020 оны Олон улсын Эко сургууль хөтөлбөрийн “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөлт
Сургууль цэцэрлэгүүдийн дундах ГХУС Шилдэг зөвлөл шалгаруулах уралдаанд амжилттай оролцож Тэргүүн байрны шагнал хүртсэн.
2021 онд Аймгийн БСУГ-с зохион явуулсан Цахим орчинд өөрсдийн дуу хоолойгоор теле хичээлийн контент бэлтгэх оруулах уралдаанд багш Д.Батцэцэг тусгай байр эзэлсэн.
2022 онд Аймгийн цагдаагийн газраас зохион байгуулсан “Замын хөдөлгөөний цагаан толгой -2022 тэмцээнд 3-р байр эзэлсэн.
2022 онд Аймгийн шилдэг цэцэрлэг өргөмжлөлөөр шагнагдсан.
2022 онд Аймгийн СӨББ-ын дунд зохион байгуулсан “Гар бөмбөгийн тэмцээнд” 2-р байр эзэлсэн.
2022 онд Улсын хэмжээнд БҮТ зохион байгуулсан “Багшийн ажлын гүйцэтгэлийн үнлэгээнд” III-р түвшинд үнэлэгдсэн
2022 онд Сургуульд бэлтгэгдсэн байдал 6 настай хүүхдийн үнэлгээнд Аймгийн хэмжээнд 2-р т үнэлэгдсэн
2023 онд “STEM БОЛОВСРОЛ” –ын чиг хандлага ур чадварын уралдаанд Багш Г.Баярмаа 3-р байр, Багш Г.Гэрэлмаа 4-р байр
2023 онд Аймгийн хэмжээний СӨББ-ын цэцэрлэгүүдийн дунд “Бид хүүхэлдэйчид” уралдаанд 3-р байр эзэлсэн.
2023 онд Ур чадвар 2023 бүсийн уралдаанд Багш ч.Оюунтуул 3-р байр эзэлсэн.
2023 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгээ ашиглалтанд оруулан СӨББ-ын 2-5 настай нийт 311 хүүхэд хүлээн авч сургалт хүмүүжлийн ажлыг хэвийн явуулж байна.
2024-01-24 14:29:12