Эрхлэгч Д.Ганчөдөр
Тус сумын Соёлын төв нь 1956 онд Өндөрхааны САА-н “Улаан булан” нэртэйгээр анх байгуулагдаж байсан. Эрхлэгчээр нь Н.Лувсанжамц, үйлчлэгч галчаар Г.Амарсайхан нар ажиллаж байсан. Тус клубын дарга байхдаа олон арван жүжиг найруулсаны дотор буриадын алдарт "Бавж Орос баатар" “Хурим”, “Далан худалч” зэрэг жүжгүүдийг тайзнаа найруулан тавьсан.
1968 онд ҮЭХ-ны дэргэдэх “Ажилчны клуб” нэртэйгээр өөрчлөгдөн Дамбадугар эрхлэгчээр нь ажиллаж байв. Тухайн үед хөдөө сумдаар аялан тоглолт хийдэг байсан.
1989 онд БНМАУ-ын Соёлын яамны 78 дугаар тушаалаар бүх Клубыг “Соёлын төв” болгон нэрийг өөрчилсөн байна.
Үе үеийн удирдлагууд
1960-1966 онд Дамбадугар
1966-1972 онд Батаа
1978-1983 онд А. Дорж
1986-1988 онд Тогоонбаатар
1988-1994 онд Альяа нар тус тус эрхлэгчээр ажиллаж байсан.
1991 оноос ашиглагдахгүй байж байгаад
1995 оноос хүнсний зах болгон ашиглаж байсан.
2004 онд УИХ-ын гишүүн Д.Арвингийн дэмжлэгээр их засварт орж Соёлын төвийг сэргээсэн
2004-2005 онд Д.Баатарцогт
2006-2007 онд Лхагвасүрэн
2007-2008 онд Батцэцэг
2008-2011 онд Хүрэлзүрх
2011-2012 онд С.Бат-Эрдэнэ
2013-2016 онд О.Алтаннавв
2017 оноос Д.Ганчөдөр нар тус тус эрхлэгчээр ажилласан байна
Одоогийн бүтэц бүрэлдэхүүн Эрхлэгч Д.Ганчөдөр, Номын санч Н.Юмчинцэцэг, Хөгжмийн багш Д.Тэмүүжин, Бүжгийн багш А.Болорсайхан, Өвийн ажилтан Х.Төртогтох, Үйлчлэгч Д.Ариунчимэг нар ажиллаж байна.
2023-03-22 16:32:38