Хэрлэн сумын Яслийн танилцуулга

 

 

 

 

 

                     

    Эрхлэгч Д. Золзаяа

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ясли нь 1960 оны 12 сард Эрүүлийг хамгаалах газрын харъяа Хэнтий аймгийн 1-р Ясли нэртэйгээр үүсэн байгуулагдсан.

Энэ үед 65 хүүхэдтэй өлгий, мөлхөө, ахлах гэсэн 3 бүлэгтэй 19 ажилтантай ажиллаж байжээ. 

  Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ясли нь 1960 оны 12 сард Эрүүлийг хамгаалах газрын харъяа Хэнтий аймгийн 1-р Ясли нэртэйгээр үүсэн байгуулагдсан.

Энэ үед 65 хүүхэдтэй өлгий, мөлхөө, ахлах гэсэн 3 бүлэгтэй 19 ажилтантай ажиллаж байжээ.  

Анхны эрхлэгчээр Н. Чойдорж 1960 – 1963 онд

  1. Дулмаа, Цэрэндэжид 1963 – 1967 онд
  2. Долгоржав 1967 – 1968
  3. Норжмаа 1969 он
  4. Юмжир 1970 он
  5. З. Мөнгөнцэцэг 1973 – 1989 онд
  6. Ж.Отгон 1989 – 2005 он
  7. Ц.Баярмагнай 2005 – 2009 он
  8. Н.Гэрэлмаа 2009 – 2019 он
  9. Д. Золзаяа 2019 оноос  эрхлэгчээр тус тус ажиллаж байна.

Тус Ясли нь 1972 онд АИХ-ын тэргүүлэгч дарга Ж.Самбуугийн нэрэмжит “Тэргүүний Ясли” диплом шагналыг авч байсан хамт олон.

1986 оноос Э.Х.Г-ын шийдвэрээр 24 цагийн үйл ажиллагаа явуулж байсан.

1991 оны 3 сараас Э.Х.Г-ын шийдвэрээр 20 ортой 2 бүлэгтэй 10 цагаар ажиллаж байсан.

Хэрлэн сумын Ясли нь Хэрлэн сумын ИТХ-ын 2006 оны 03 сарын 27 ны өдрийн 06 тоот тогтоол, Хэрлэн сумын Засаг даргын 2006 оны 4 сарын 25ны өдрийн 54 тоот захирамжаар Боловсролын байгууллагын харъяа болсноор Сургуулийн Өмнөх боловсролын стандартын дагуу үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Одоо  нэг хичээлийн жил  тутам  Яслийн насны буюу 1,5 – 1,8 насны хүүхдийг хүлээн авч эрүүл ахуйн энгийн дадал хэвшил, бие бялдар, хоол тэжээлийн чиглэлээр чадамж олгон дараа жилийн хичээлийн жилд цэцэрлэгт шилжүүлэн төгсгөдөг.

            2019 оноос 70 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болсон бөгөөд өдгөө  2 бүлэгтэй , бүлэг удирдсан багш-2,  туслах багш-4, тогооч-2, жижүүр-4, нягтлан, нярав, үйлчлэгч  нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй 70 хүүхэдтэй тогтмол үйл ажиллагаа зохион явуулж байна.  

      

2023-02-08 00:00:00