ЭРХЛЭГЧ Ш.ОЮУНЖАРГАЛ (Тэргүүлэх зэрэгтэй)
Хэрлэн сумын 2-р цэцэрлэг нь Хэрлэн сумын Засаг даргын 1992 оны 3-р сарын 30-ны өдрийн Б/08 тоот захирамжаар дахин шинэчлэн байгуулагдсан ба 1992 оны 5-р сарын 5-ны өдөр анх эрхлэгч, дуу хөгжмийн багш, ээлжийн багш, нярав тус бүр 1, хүмүүжүүлэгч багш 5, туслах багш 5, тогооч 2, үйлчлэх ажилчин 5, нийт 21 багш ажилчидтай, 5 бүлэгт 57 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй
Тус цэцэрлэг нь Хэрлэн сумын 3-р багт байрлаж үйл ажиллагаа явуулдаг ба нийт 27 багш ажилтантай Хэрлэн сумын 2,3-р багийн айл өрхийн 177 хүүхдийг, ХБХ-ийн тусгай бүлэгт Хэрлэн сумын 1-6-р багийн 6 хүүхдийг хамруулан СӨБ-ыг эзэмшүүлэн ажиллаж байна.
Амжилтаас:
- Олон улсын Эко сургууль цэцэрлэг хөтөлбөрийн Хүрэл, Мөнгөн гэрэгэ
- 2019-2020 оны хичээлийн жилийн Аймгийн “Ур чадвар-2020” уралдааны Аварга багш Ш.Цогтбаяр
- 2019-2020 оны хичээлийн жилд Аймгийн ГБХЗХГ-с 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг “УРАН ЖИРГЭЭ-2019” Аймгийн наадамд Бэлтгэл А бүлгийн Гантөмөрийн Ерөөлхүү “ТЭРГҮҮН” байранд шалгарч Улсын уралдаанд амжилттай оролцсон.
- 2019 онд Аймгийн ГБХЗХГ-с зохион байгуулагдсан “ҮЛГЭРЧ ААВ ЭЭЖ” аймгийн уралдаанд Бэлтгэл А бүлгийн М.Оюунбадрахын аав Г.Мөнх-Эрдэнэ “ТЭРГҮҮН” байрыг тус тус эзэлсэн ажилтаар хүүхэд, багш, эцэг эхийн дундах уралдаан тэмцээнүүдийн амжилтын бухиа тасралтгүй үргэлжилж байна.
2023-04-26 09:08:12