ЭРХЛЭГЧ Г.Сансарцэцэг (Боловсролын тэргүүний ажилтан Тэргүүлэх зэрэгтэй)
Тус цэцэрлэг нь 2011 онд улсын төсвийн хөрөнгөөр Канад Карказан технологиор баригдаж 17 багш ажилтантай 100 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоогийн байдлаар 20 ажилтантай 130 гаруй хүүхдийн хүлээн авч Хэрлэн сумын 4-р багийн айл өрхийн хүүхдүүдэд СӨБ-ыг олгож байна.
Долоодугаар цэцэрлэг нь 100% мэргэжлийн боловсон хүчнээр хангагдахын зэрэгцээ Боловсролын тэргүүний ажилтан 3, БСШУЯ-ны Жуух бичгээр шагнагдсан 1, Соёлын тэргүүний ажилтан 1, тэргүүлэх зэрэгтэй багш 2, Заах аргач зэрэгтэй багш 3 ажиллаж байна
Багш ажилчид хамт олны амжилтаас дурдвал:
- Олон улсын эко сургууль-цэцэрлэг хөтөлбөрийн Алт, Мөнгө, Хүрэл гэрэгэ Ногоон тугийн эзэн
- 2022 оны Шилдэг цэцэрлэг
- Аймгийн Шилдэг эцэг эхийн зөвлөлийн уралдаанд 2, 3-р байр
- Багш нарын эрдэм шинжилгээний бага хурлын 2020, 2021, 2021 оны 3-р байр, тусгай шагнал
- Залуу багшийн ур чадварын уралдааны 2- байр
- Шилдэг тогооч шалгаруулах уралдааны 1-3-р байр
- Хэнтий аймгийн 2017 оны Шилдэг багш Г.Алтанцэцэг
- Ур авьяасын уралдааны 3-р байр
Долоодугаар цэцэрлэг нь сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ 2017 оноос эхлэн хүүхэд бүрийг оюуны спортын төрлүүдээр хичээллүүлэхийг зорин Спорт өрөлт, Отелло даам зэрэг тоглоомыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж орон нутгийн болон улсын хэмжээнд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Манай хамт олон ХҮҮХЭД БҮРИЙГ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРГАЖ, ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛООР ХАНГАЖ, ОЮУНЛАГ, ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ИРГЭН ТӨЛӨВШҮҮЛЭХИЙГ зорин ажиллаж байна.
2023-04-24 09:47:56