ЗАХИРАЛ Р.ЦЭЦЭНДЭЛГЭР
БНМАУ-ын СНЗ-ийн 1976 оны 357-р тогтоолоор атарын шинэ САА байгуулах шийдвэр гарсан. Ингээд тус сургууль нь Чандгана САА-г түшиглэн “бага сургууль” нэртэйгээр анх байгуулагдсан. 3 гэрт 3 багш, 3 үйлчлэх ажилчидтай сургалт хүмүүжлийн ажлаа үйл ажиллагаагаа явуулж атарын САА-н тариаланчид ажилчдын үр хүүхдийг сургаж хүмүүжүүлэх ажлаа эхэлсэн түүхтэй. Тэр үед тус сургуулийн захирлаар Цэдэнбал багш ажиллаж анхны багшаар Л.Даваажав, Г.Дуламжав,Л.Сүрэндулам нар ажиллаж байлаа.
1979-1980 онд тус сургууль ЗХУ-ын тусламжаар баригдсан иж бүрэн тохижуулсан 264 хүүхдийн суудалтай хичээлийн байр, 80 хүүхдийн ортой дотуур байр, 40 хүүхдийн суудалтай гал тогоог хүлээн авч 8 жилийн сургууль болон өргөжиж 1986-1987 оны хичээлийн жилээс 10 жилийн сургууль болж тойргийн Жаргалтхаан , Цэнхэрмандал, Дэлгэрхаан , Хэрлэн-Баян-Улаан зэрэг сумдын хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж ирсэн. 2007 онд 12 жилийн сургууль болж 18 багш, 12 үйлчлэх ажилтан, 290 суралцагчтай өрөгжин одоог хүртэл хүүхэд залуу үеэ сурган хүмүүжүүлэх ажлыг амжилттай хийж байна.
Тус сургуулиас Боловсролын тэргүүний ажилтан багш 7, Яамны “Хүндэт жуух бичигтэй Засгийн газрын Хүндэт жуух” 1 багш төрөн гарсан. Сургуулийн хамт олон үйл ажиллагаагаараа 2006, 2010 онд тосгоны шилдэг байгууллага хамт олон болон шалгарсан.
Одоо тус сургуульд боловсролын тэргүүний ажилтан 4, яамны “Хүндэт жуух бичиг”-тэй 5 багш, магистр зэрэгтэй 3 багш , багшийн алдар медальтай 7 багш, ахлах багш цол тэмдэгтэй 4 багш, арга зүйч цол тэмдэгтэй 4 багш, заах аргач цол тэмдэгтэй 11 багш, тэргүүлэх зэрэгтэй 6 багш ажиллаж байна.
СУРГАЛТЫН МЕНЕЖЕР Я.БАТБИЛЭГТ
ӨЛЗИЙТ ТОСГОНЫ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
ГАЛ ТОГОО
ДОТУУР БАЙР
2023-04-05 12:30:15