1.ТҮҮХЭН ЗАМНАЛ
Чингис хот ардын засгийн анхны жилүүдэд 1923-1931 онд Өндөрхаан уулын хошууны төв, 1931-1952 онд Хэнтий аймгийн төв, 1952-оноос Өндөрхаан хотын захиргаа болон хөгжсөн. Чингис хотын захиргаа нь Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”- ийн дагуу 1992 оны 10-р сард Өндөрхаан сум болон байгуулагдсан бөгөөд 1995 оны Улсын Их Хурлын 95, Засгийн Газрын 128-р тогтоолоор Хэрлэн сум Сангийн аж ахуйтай нэгдэж Хэрлэн сум болсон түүхтэй.
Хэрлэн сум нь 1999 онд Улсын Их Хурлын 20-р тогтоолоор Өлзийт сумтай нэгдэж аймгийн зэрэглэлтэй хот болжээ. Улмаар Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор Зүүн бүсийн тулгуур төв болсон бөгөөд 2013 оны 11 сарын 18-ны өдрөөс АИТХ-ын тогтоолоор эзэн Чингис хааны нэрээр Чингис хот хэмээн нэрлэхээр шийдвэрлэжээ.
Хэрлэн сум Чингис хот нь Хэнтийн нуруунаас эх авсан Хэрлэн голын ай сав бүхий тал хээрийн бүсэд далайн түвшнээс дээш 1,631 м өндөрт оршдог. Нийт 380,8 мянган га нутаг дэвсгэртэй. Газар нутгийн 363,0 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүнээс 328,6 мянган га буюу 86.3 хувийг бэлчээрийн талбай эзэлдэг. Нийслэл Улаанбаатар хотоос 330 км зайд, хатуу хучилттай авто замаар холбогдсон, тээвэр холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн хот юм.
Хэрлэн сум нь 7269 өрх, 24115 хүн амтай, Үүнээс: Чингис хотын төв нь 12550 га газар нутагтай, 6626 өрхийн 22220 хүн оршин сууж байна.
1.1. Сумын газар зүйн байршил ба Засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэр, хил
Хэрлэн сум засаг захиргааны анхан шатны 8 нэгжтэй. Өлзийт, Тахилгат гэсэн 2 тосгон, 6 багтай.
Төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч сумын Засаг дарга нь мөн хотын захирагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Сумын Засаг даргын тамгын газар, Нийгмийн үйлчилгээ, Эрүүл мэнд, Боловсрол соёл, Биеийн тамир зэрэг салбараар дамжуулан төрийн үйлчилгээг иргэддээ хүргэж байна.
Чингис хот, Хэрлэн сумын харъяанд ЕБ-ын 4 сургууль, 10 цэцэрлэг, 1 ясли, Соёлын төв, Тахилгат эрүүл мэндийн төв зэрэг 23 төсөвт байгууллага 4 сан харьяалагдаж үйл ажиллагаа явуулдаг.
Мөрөн, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Биндэр, Батноров, Баянхутаг зэрэг сумдтай хил залгаа оршдог.
1.2. Байгаль орчин байгалийн нөөц:
Уул зүй: Хамгийн өндөр цэг нь далайн түвшингээс дээш 1546,1 м өргөгдсөн Харганатай уул, хамгийн нам дор цэг нь далайн түвшингээс дээш 1240,5 м өргөгдсөн Адгийн өндөр толгой орчимд оршдог. Тэдгээр уулс нь голлон өргөргийн дагуу чиглэлтэй ба хоорондын хөндийд жижиг нуур цөөрөм бүхий тал, жижиг толгодорхог гүвээ байрлажээ. Талбайн тал орчим хувийг 1280 м-ээс 1350 м хүртлэх өндөртэй дундаж өндөртэй, хэрчигдэл ихтэй, үргэлжилсэн уул нурууд эзэлнэ. Тэдгээр уул, нурууд нь голлон уртрагийн дагуу сунаж тогтсон байдаг онцлоготой. Талбайн хэмжээнд хужир, мараа бүхий нуур, цөөрөм, тойром томоохон хөндийнүүд харьцангуй цөөн хэдий ч талбайн зүүн талаар Царьгийн гол, талбайгаас зүүн урагш 10 км-т Хэрлэн гол урсдаг. Харин бэсрэг уулсаас эх авсан хуурай сайрууд нь хэрчигдэл ихтэй, хоолой хөндий тэгш гадаргад шилжинэ. Хуурай гол сайрын өргөн хэдэн арван метр заримдаа хэдэн 100 м хүрэх ба голын дэнж дунд зэрэг хөгжсөн бөгөөд хуурай сайр нь уужирч хоолой, хөндий үүсгэнэ.
Ус зүй: Төв Азийн гадагш урсгалгүй ай савын бүсэд байрлана. Усан сүлжээнүүд нь гол төлөв зүүн хойноос баруун урагшаа чиглэлтэй ба голын үлдэгдэл гольдрол, түр зуурын урсгал усны сайр, гуу жалга, судаг, садраа өргөн хөгжээ. Талбайн баруун хэсгээр Царьгийн гол зүүн урагш чиглэлтэйгээр урсан өнгөрөх, талбайгаас 10-км-т Хэрлэн гол мөн урсах бөгөөд түүний уснаас Мөрөн, Хэрлэн сумын оршин суугчид, малчид, мал амьтан ундаалдаг томоохон цэвэр усны эх булаг юм. Харин хүн малын унданд хэрэглэх зорилгоор олон тооны гар худгуудыг хуурай сайр, хөндий, тойрмыг бараадуулан гаргахын зэрэгцээ Дунд худаг болон нэргүй уст цэгүүд цөөнгүй байдаг. Эдгээр худгуудад нь гол төлөв хамгийн их ундаргатай нь Царьгийн голын хөндий дахь нэргүй худаг, Дунд худаг гэх мэт орно.
Хөрс: Хээрийн бор хөрсний бүсэд багтдаг. Энэ бүс нутагт хөрсний бүрхэвч үүсэж, хөгжихөд хур тунадас, салхи ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Салхи нь хөрсний агаарын солилцоог идэвхжүүлэн ууршилтыг ихэсгэснээр хөрс хуурайшихад нөлөөлөөд зогсохгүй хөрсний өнгөн хэсгийг хийсгэж нүүлгэн хөрс эвдэхэд ихээхэн нөлөөтэй. Хур бороо элбэгтэй үед ургамлын бүрхэвч эрс сайжирч хөрсний эвдрэл үүсэх нөхцлийг багасгана. Тэгш өндөрлөг газруудад бор саарал, саарал хөрс зонхилж хайрга, дайрга чулуун хуягаар зарим газраа бүрхэгдэнэ. Хонхор, хотгор газар, тойромуудаар цайвар саарал өнгийн шаварлаг болон хужир, мараалаг хөрс элбэг тархана. Талбайн зүүн өмнөд болон баруун урд хэсгээр салхины гаралтай сэвсүүл элсээр ихээхэн бүрхэгдсэн элсэрхэг хөрс зонхилдог.
1.3.Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэр, байршил, талбайн хэмжээ
-Хэрлэн суманд улсын тусгай хамгаалттай газар нутаг байхгүй болно.
1.4. Ойн нөөц.
Ойн сангийн нийт талбай: Ойн нөөц модын төрлөөр:
-Ойгоор бүрхэгдсэн -1115 га -Хус-20,4 мян.м3
-Ойгоор бүрхэгдээгүй-830 га -Бургас-5,9 мян.м3
-Ойн сан доторх ойн бус талбай-285 га
1.5.Усны нөөц.
-Гадаргын ус- 50 /эх үүсвэрийн тоогоор/ Газрын доорх ус –худаг-365:
-Гол, мөрөн-4 -Инженерийн хийцтэй худаг-181
-Нуур, тойром-14 -Энгийн уурхайн худаг-184
-Булаг, шанд-32
1.6. Бэлчээр, хадлангийн нөөц:
- Газар нутгийн 363,0 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүнээс 328,6 мянган га буюу 86.3 хувийг бэлчээрийн талбай эзэлдэг.
- Хадлангийн нөөц:-31233 га -Отрын нөөц-5078 га
1.7.Ан амьтан, ургалмалын нэр төрөл, тоо толгой товч мэдээлэл
-Амьтан, ургамлын аймаг, төрөл зүйл, ангиллын талаар
Ургамалжилт: Хэрлэн сум нь ургамлын нэлээд өтгөн бүрхэвчтэй. Хээр тал, ойт хээрийн шинжийг агуулсан ургамал ургадаг. Уулаараа хар мод, хус мод, нам тал газраараа бургас, бут сөөг, харгана, хялгана, монголж болон эмийн ургамлууд ургадаг.
Хойд говийн хээрийн мужийн хээр боловч баглуур өвс-таанат,баглуур өвст-бударганат хээрийн бүсэд багтдаг. Тус бүсэд ус чийг харьцангуй их, салхитай өдрийн тоо харьцангуй цөөн учир ургамлын бүрхэвч сайн байдаг онцлоготой. Талбайд хайлаас, монгол бүйлс, сухай, харгана бут зэрэг мод болон модлог ургамалууд, нэг наст болон олон наст ургамлуудаас таана, хөмөл, үхэр шүлхий, агь, ганга, бударгана, дэрс, цахилдаг, хялгана, монгол өвс, хонин шарилж, суль, ширэг, баглуур, шаваг зэрэг бэлчээрийн ургамалуудаас гадна лантанз, таван салаа, морин шарилж, цулхир, чихэр өвс, халгай, зээргэнэ, бажууна, цулбуур цахилдаг, гоёо, тэмээн хөх, ортууз, багваахай зэрэг эмийн ургамал ургадаг. Мөн бургас, улиас, жигд шар хулиас, чацаргана зэрэг мод сөөг мөн бүх төрлийн хүнсний ногоог Онги голын дагуу тариалж байна. Төслийн талбайд ургамлын бүрхэвч ерөнхийдөө сайн, бэлчээрийн тэжээллэг чанартай ургамалууд ихтэй.
Ан амьтан: Үнэг, хярс, чоно, зээр, шилүүс, бор гөрөөс, буга зэрэг амьтад, мэрэгчдээс туулай, алагдаахай, тарвага, жигүүртнээс бүргэд, элээ, тас, шонхор, болжмор, сар, элээ, тагтаа, хэрээ зэрэг шувуудын аймаг бий. Хэвлээр явагчдаас гүрвэл, могой, мэлхий болон олон төрлийн шавьж байдаг.
2. УУР АМЬСГАЛ
2.1. Цаг уурын байдал: Ерөнхийдөө уур амьсгалын хувьд хээрийн бүсэд хамаарагддаг зуншлага сайтай, хүйтэн өвөлтэй байх тохиолдол давмайлдаг ба сүүлийн жилүүдэд энэ дүр зураг улам нэмэгдэж байгаа. Тус бүсэд голлон баруун хойноос салхилах хоногийн хэлбэлзэл ихтэй. Жилийн дундажаар салхигүй өдрийн тоо 20-25 хоног байдаг. Хаврын улирал хамгийн их салхитай ба энэ үеэр цасан болон шороон шуурга шуурдаг.Жилийн салхины дундаж 5-10 м/с, дундажаар 32-39 хоног (ихэнх нь хавар) 15 м/с хүртэл хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг. Хамгийн дээд тал нь 40м /сек хүрдэг тохиолдол байдаг.
2.2. Хур тунадас: Жилд унах тунадас дундажаар 100-102,9 мм байдаг ба ус чийг сайтай тул манан будан багагүй ажиглагдана.
2.3. Температур, хэт халалт: Жилийн хамгийн их хүйтрэл 1 дүгээр сард -32,20 С хэм хүйтэн, хамгийн дулаан нь 7-р сард + 25,50 С- 320 С дулаан, жилийн дундаж температур 2-40С ажээ. Агаарын харьцангуй чийгшил нь 1 дүгээр сард хамгийн их 50-60%, 7 дугаар сард хамгийн бага буюу < 40% байдаг.
2022-10-13 00:00:00