СУМЫН БИЛЭГДЭЛ

СҮЛДНИЙ ТАЙЛБАР

 Сүлдний ерөнхий дүрс нь Монголын эртний түүхэн эсгийн гэрийн хэлбэртэй. Ер нь нүүдэлчин Монголчуудын хот суурин байгуулах үндсэн арга нь эсгий гэрээс үүдэтэй явж ирснийг үндэс болгосон болно. Гэрийн гадуур цэцгэн хүрээ байгаа нь хөгжин цэцэглэхийн бэлэгдэл, сүлдний дээд оройд гурван үзүүртэй галын дөл дүрсэлсэн нь өнгөрсөн, одоо ирээдүйг зааж, мөнхийн гал лугаа адил мандан бадрахын билэгдэл болой. Цэцгэн хүрээний дотуур мөнх тэнгэрийг дүрсэлж, түүн дотор эсгий гэр, мөн дотор нь Нацагдорж буюу Элдэв-Очирыг дүрсэлсэн нь /алтан өнгөтэй/ эвлэлдэн барилдахын билэгдэл болой. Сүлдний доод хэсэгт бадамлянхуа цэцэг, цэцгийн дээд талд ногоон дэвсгэр /газар дэлхий/ дээр гурван өнгийн дагнаасаар чандмань эрдэнийг дүрсэлсэн нь бие, хэл сэтгэл гурвын зохицолдон нэгдэхийг билэгдэв. Сүлдний баруун, зүүн доот өнцгүүдэд усны долгион хээг хийсэн нь Хэрлэн мөрний эрэг хөвөөнд Өндөрхаан хот үндэслэгдэн хэдэн зуун жил оршсныг үзүүлсэн болно.

2023-04-11 17:16:47