ХЭРЛЭН СУМЫН ЕСДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ

        Эрхлэгч Д.Оюунгэрэл

/Боловсрол судлалын магистр, Тэргүүлэх зэрэгтэй/

    Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 6 сарын 11-ний өдрийн А/282 тоот захирамжаар Хэрлэн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг Хөвсгөл геологи ХК гүйцэтгэсэн.

Хэрлэн сумын есдүгээр цэцэрлэг нь Хэрлэн сумын 3-р багийн нутагт, Шинэ-Өндөрхаан хороолол К-38 тоотод байрладаг.

3-р баг, Баянмөнхийн 4-15 дугаар эгнээ,  Шинэ Баянмөнхийн гудамжнууд, Өндөрхаан хорооллын  К-27, 28, 30 байр, Язгууртан хороолол К-17 тус цэцэрлэгт харьяалагддаг. Нийт 8 бүлгийн  245 хүүхдэд Сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

Хүний нөөцийн тухайд эрхлэгч 1, арга зүйч 1, бүлгийн багш 8, дуу хөгжмийн багш 1, биеийн тамирын багш 1, туслах багш 8, нярав 1, Тогооч 2, гал тогооны туслах 1, угаагч 1, үйлчлэгч 1, жижүүр 4, нягтлан 1 нийт 31 ажилтантай.

Бидний ололт, амжилт:

  • 2021 онд “Аймгийн шилдэг цэцэрлэг” өргөмжлөл, 2-р байр
  • Олон Улсын “Эко сургууль” хөтөлбөрт хамрагдаж 2021 онд “Хүрэл гэрэгэ”, 2022 онд “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөл хүртсэн.
  • 2022 онд “Хүмүүнлэг, эрүүл чийрэг, энэрэнгүй Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнг тайлагнаж одоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

 

2023-04-19 12:11:53