ХЭРЛЭН СУМЫН АРАВДУГААР ЦЭЦЭРЛЭГ

         

      Эрхлэгч Б.Мөнгөнтуяа 

Хэнтий аймгийн  Хэрлэн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Арабын нэгдсэн Эмират улсын оруулалтаар  100 хүүхдийн  хүчийн чадалтай 10-р цэцэрлэгийн барилгыг АТТАЧИ ХХК  гүйцэтгэж  үйл ажиллагаагаа 2020 оны 10 сарын 19нд нээсэн байна.

Хэрлэн сумын аравдугаар цэцэрлэг нь Хэрлэн сумын 4-р багийн нутагт, Саригийн А-88 тоотод байрладаг. Хамран сургах тойргийн тухайд гуравдугаар багийн А01 байр, Хаш тунгийн байр, дөрөвдүгээр багийн А15, А28, А38, А51, А52, А57, А60-р  тус цэцэрлэгт харьяалагддаг. Нийт 5 бүлгийн  140 хүүхдийг хүлээн авч ажиллаж байна.

Хүний нөөцийн тухайд эрхлэгч 1, арга зүйч 1, бүлгийн багш 5, туслах багш 5, нярав 1, Тогооч 2, угаагч 1, үйлчлэгч 1, жижүүр 3, нягтлан 1 нийт 21 ажилтантай.

Эрхлэгч Б.Мөнгөнтуяа нь магситр зэрэгтэй ба  боловсролын салбарт 22 дахь жилдээ ажиллаж байна.

  

2023-02-08 14:35:50