SDY CUP-Д ХЭРЛЭН СУМЫН ЗДТГ, 1-Р СУРГУУЛИЙН БАГ ТҮРҮҮЛЖ, АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

ЧИНГИС хотод энэ амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Социал демократ залуучуудын холбоо, Социал демократ монголын залуучуудын холбоо болон Жимобайл корпорацтай хамтран насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах “SDY CUP”  волейболын тэмцээнийг  амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд 18 багийн 160 гаруй тамирчин залуучууд оролцож хоёр өдрийн турш үргэлжлэн шилдгүүдээ тодрууллаа.

Энэхүү тэмцээнд Хэрлэн сумын ЗДТГ, Хэрлэн лаборатори 1 дүгээр сургуулийн баг тамирчид дахин түрүүлж #Хошой_аврага боллоо.

Ерөнхий зохион байгуулагч: Хэнтий аймгийн аймгийн Социал демократ залуучуудын холбоо

Хамтран зохион байгуулагч: Социал демократ Монголын Залуучуудын холбоо

Хамтран зохион байгуулагч: Хэрлэн сумын Социал демократ монголын Залуучуудын холбоо

Ерөнхий ивээн тэтгэгч: Жимобайл групп

 

2023-04-10 17:24:09