ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО УСТГАХ БУДАА ЦАЦСАН БАЙРШЛУУДАД 7 ХОНОГИЙН ТУРШ МАЛАА БЭЛЧЭЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

#ҮЛИЙН #ЦАГААН #ОГОТНО #УСТГАХ #БУДАА #ЦАЦСАН #БАЙРШЛУУДАД 7 #ХОНОГИЙН #ТУРШ #МАЛАА #БЭЛЧЭЭХГҮЙ #БАЙХЫГ #АНХААРУУЛЖ #БАЙНА

04-р сарын 27, 28-ны өдрүүдэд Хэрлэн сумын нутагт Бэлчээрийн хөнөөлт мэрэгч их хэмжээгээр тархсан 0,8 мян.га талбайд үлийн цагаан оготно устгах будаа цацах ажлыг зохион байгуулж байна. Үүнд:

• Хэрлэн баг: Гэлэн хөшөөнөөс, Хударгын бургас,шар эрэг,дунд бургас,гүүр,айл өрх хүртэл

• Булаг баг:Булаг-Өлзийт ,Шинэ нисэх,

• Баянмөнх баг: Далангаас хойш, Цогт өндөр хүртэлх

• Сариг баг: Нарийн голын эрэг орчим

• Өндөрхаан баг: Янжын арал

• Цогт-Өндөр баг: Малчдын хороололын зүүн хойд, зүүн урд тус тус хамрагдсан.

Уг ажилд оролцож байгаа иргэдэд технологийн болон аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллахыг зааварчилсан ба бэлчээрийн бүсэд 7 хоног мал оруулахгүй, бэлчээхгүй байхыг иргэд та бүхэнд анхааруулж байна.

2023-04-29 13:36:56

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0