ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ-ЭКО ӨРХ

"ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ-ЭКО ӨРХ" ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТУУДАД УРЬЖ БАЙНА

Хэрвээ Та хашаандаа хүлэмж, төмс, хүнсний ногоо тариалдаг, мандлын цэцэг, мод бут тарьдаг эсвэл эдгээрийг хэрэгжүүлж хашаандаа сайхан амьдрахыг хүсдэг бол анхаарлаа нааш нь хандуулаарай.

Хэрлэн сумын ЗДТГ-аас "Хашаандаа сайхан амьдаръя-Эко өрх" төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Мандлын цэцэг, мод бут тарих, Төмс хүнсний ногоо тариалах, хүлэмжний аж ахуй эрхлэх хүн бүрд хөрсөө хэрхэн бэлтгэх, үр үрсэлгээг бэлтгэхээс эхлээд хэрхэн тарьж арчилж ургуулах талаар мэргэжлийн чадварлаг багш нарын практикт тулгуурласан төрөлжсөн сургалтуудыг энэ сарын 06-ны өдрөөс эхлэн 12-ны өдрийг дуустал дараахь хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөлөө.

2023-05-05 15:36:29