МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД

МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД

2023 оны 05 дугаар сарын 18-наас 05 сарын 22-ныг хүртэлх

5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 18-нд нутгийн хойд хэсгээр, 19,20-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 19,20-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Иймд:

- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан,хувцастай зорчих,

- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

- Хөдөө хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангана уу.

ХЭРЛЭН СУМЫН ЗДТГ

2023-05-18 18:02:58

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0