ӨНӨӨДӨР 30 ОРОН СУУЦНЫ 64 АЙЛЫН ОРШИН СУУгЧИДТАЙ УУЛЗАЖ, СӨХ-НЫ АЖИЛ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ШАЛГАЖ АЖИЛЛАЛАА

Хэрлэн сумын Засаг даргын "Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангуулах" 03 тоот албан даалгаврын хүрээнд өнөөдөр сумын Засаг даргын Орлогчоор ахлуулсан ажлын хэсэг Өндөрхаан СӨХ-ны харъяа 30 орон сууцны 64 өрхөд ажиллаж оршин суугчдын санал хүсэлтийг сонслоо.

Өндөрхаан сууц өмчлөгчдийн холбоонд харъяалалтай нийт 38 орон сууц байдаг бөгөөд Хэрлэн хорооллын өрхүүдэд даваа гарагт ажиллахаар төлөвлөж байна.

Тус ажлын хэсгийн ахлагчаар Хэрлэн сумын Засаг даргын Орлогч Д.Бат-Эрдэнэ, Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга Л.Наранбат, гишүүдэд Өндөрхаан СӨХ-ны дарга В.Онон, Өндөрхаан тохижилтын газрын менежер Ц.Хатанболд нар ажиллаж байгаа бөгөөд оршин суугчдаас гарсан санал хүсэлтүүдийг эрэмблэн Өндөрхаан Сууц Өмчлөгчдийн Холбоо, Өндөрхаан Тохижилтын Газар т хамаарах асуудлуудыг чиглэлийн дагуу шийдвэрлэх, Хэнтий Ус ХХК болон дулаанаар хангагч байгууллагуудтай холбоотой асуудлуудыг багцлан уламжлах, сум орон нутаг, СӨХ-д холбогдох томоохон асуудлуудыг сумын Засаг даргад уламжлан шийдвэрлэнэ.

2022-10-03 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0