Хэрлэн сумын "ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН" -с олгох зээлийн хэмжээ иргэнд 30,000,000 хүртэл; хоршоо ААН-д 50,000,000 хүртэлх төгрөг байна.
Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх хоршоо, ЖДҮЭ нь дараах шаардлагыг хангасан байна:
1. Хоршоо, ААН нь тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх;
2. Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх иргэний хувьд тухайн суманд 3-аас доошгүй жил оршин суусан, хувиараа хөдөлмөр эрхлэгч байх;
3. Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;/Зээлийн барьцаанд журмын дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 70%-р тооцно./
4. Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх;
ЗЭЭЛД ХАМРАГДАХ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Төслийн нэр, товч агуулга;
Хуулийн этгээдийн нэр; албан ёсны хаяг;
Төсөл хэрэгжих байршил;
Технологийн ажиллагаа; түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;
Үйлдвэрлэлийн хүчин чадал; төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт;
ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2 үе шаттай явуулна.
1-р шатанд
Төслийн бүрдүүлэх материал иж бүрдэл болон барьцаа хөрөнгийн тавигдах шаардлагыг хянах
2-р шатанд
Төслийг сонгон шалгаруулж эрэмбэлнэ.
1-р шатанд тэнцсэн төслийг 2-р шатанд өөрсдийн биеэр 8 минутад багтаана танилцуулна.
Төслийг хүлээж авсан дарааллын дагуу танилцуулга хийгдэнэ.
Төслийг хүлээж авах хугацаа: 2023 оны 06 сарын 06-ны өдрөөс 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Байршил: Хэрлэн сумын ЗДТГ-н 1 давхарын 110 тоот өрөөнд мэргэжилтэнд битүүмжлэлтэйгээр гарын үсэг зурж хүлээлгэж өгнө.
Утас: 98079955
2023-06-06 16:58:54