ГЭР ХОРООЛЛЫН ГЭРЭЛТҮҮЛГИЙН НИЙТ 116 ШИРХЭГ ШОН БЭЛЭН БОЛСОН БӨГӨӨД 6 САРЫН 18-НЫ ӨДРӨӨС БАЙРШУУЛЖ ЭХЛЭНЭ.

ГЭР ХОРООЛЛЫН ГЭРЭЛТҮҮЛГИЙН НИЙТ 116 ШИРХЭГ ШОН БЭЛЭН БОЛСОН БӨГӨӨД 6 САРЫН 18-НЫ ӨДРӨӨС БАЙРШУУЛЖ ЭХЛЭНЭ.

Хотын өнгө үзэмж, ард иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Хэрлэн сумын Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжин Хэрлэн сумын ЗДТГ, Алсын солонго ХХК-тай хамтран гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэх бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

Уг ажлын хүрээнд 8 талт цамхаган гэрлийн шон 4 ширхэг,гэр хорооллын 6м урттай гэрэлтүүлэгч шон 112 ширхэг бэлэн болсон бөгөөд 6 дугаар сарын 18-ны өдрөөс Хэрлэн сумын хэмжээн дэх 1,2,3,4,5 дугаар багийн гэр хорооллын бүсүүдэд байршуулж эхлэнэ.

2023-06-14 16:42:09