Хэрлэн сумын “ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САН”-гаас олгох зээлийн хэмжээ
иргэнд 30,000,000 хүртэл
хоршоод, ААН-д 50,000,000
үртэлх төгрөг байна.
1.ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЧИГЛЭЛ
1. Хөдөө аж ахуй
- Тахиа, шувууны туслах аж ахуйг хөгжүүлэх
- Зоорь барих /Өөрөө ногоо тариалдаг байх ба 10тн-оос дээш багтаамжтай байна/
- Малын хадлан тэжээл, ургамал тариалалт, дарш бэлтгэх
- Дайвар бүтээгдэхүүн боловсруулах
- Хүлэмжийн аж ахуй
- Төмс хүнсний ногоо тариалах
- Мод үржүүлэх
- Мал аж ахуйн фермэр
2. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Мах, махан бүтгээдэхүүн боловсруулах үйлдвэрлэл
- /хиам болон лаазалсан, утсан зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл/
- Хүнсний ногоо боловсруулах /Савлах, даршлах/
- Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах
3. Хөнгөн үйлдвэрлэл
- Эсгий, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Хог хаягдал дахин боловсруулах
- Арьс шир боловсруулах үйлдвэрлэл
- Сийлбэр, тавилга болон мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл
4. Аялал жуулчлалын үйлчилгээ
- Аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх /Арьс ширэн эдлэл, бэлэг дурсгал, гар урлалын бүтээл хийх/
5. Барилга
- Барилгын материал үйлдвэрлэл
- /Төмөр бетон хийц эдлэл, явган замын хавтан, барилгын материал үйлдвэрлэл, дүүргэгч, дулаалгын материал, /
6. Нийтийн ахуйн үйлчилгээ
- Оёдол, сүлжмэлийн үйлдвэрлэл
- Авто засвар, цахилгаан хэрэгсэлийн засвар
- Гутал засвар, үйлдвэрлэл
- Нийтийн хоол
2.САНГААС ЗЭЭЛ АВЧ,ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХОРШОО, ЖДҮЭ НЬ ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА.
1. Хоршоо, ААН нь тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх
2. Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх иргэний хувьд тухайн суманд 3-аас доошгүй жил оршин суусан, хувиараа хөдөлмөр эрхлэгч байх
3. Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх; /Зээлийн барьцаанд журмын дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 70%-иар тооцно
4. Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх
3. ЗЭЭЛД ХАМРАГДАХ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
!!!Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана
-Төслийн нэр, товч агуулга
-Хуулийн этгээдийн нэр; албан ёсны хаяг
-Төсөл хэрэгжих байршил
-Технологийн ажиллагаа; түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц
-Үйлдвэрлэлийн хүчин чадал;төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт
Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана
-Бүтэц, орон тоо; ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар;
-Шинээр бий болгох ажлын байрны тоо;
-Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;
-Хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);
-Төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа;
Хоршоо, ЖДҮҮЭ, иргэн нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна
-Зээлийн өргөдөл; /Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч/
-Хоршоо бол даргын, ААН бол захирлын иргэний үнэмлэхний хуулга
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, иргэний хувьд өөрийн болон хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар;
-Иргэн, хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;
-Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;
-Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүйг тодорхойлсон лавлагаа
-Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;
-Сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан; /иргэний хувьд хамаарахгүй/
-Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх,/хоршооны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл болон хоршооны хурлын тогтоолыг хавсаргах/
-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт /иргэний хувьд хамаарахгүй/;
-Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт /иргэний хувьд хамаарахгүй/;
-Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
-Төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;
-Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.
-Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо, ЖДҮҮЭ, иргэн бүрэн хариуцна.
-Хамтран зээлдэгч нь өөрийн хамааралтай болон эхнэр нөхөр бол гэрлэлтийн баталгаатай байх.
-Хамтран зээлдэгч нь дээрх материалыг мөн адил бүрдүүлж ирнэ.
-Зээлийн хүсэлт гаргах газар /Хэрлэн сумын ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨЛ
4. ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2 үе шаттай явуулна.
1-р шатанд
-Төслийн бүрдүүлэх материал иж бүрдэл болон барьцаа хөрөнгийн тавигдах шаардлагыг хянах.
2-р шатанд
-Төслийг сонгон шалгаруулж эрэмбэлнэ.
-1-р шатанд тэнцсэн төслийг 2 шатанд өөрсдийн биеэр 8 минутанд багтаана танилцуулна.
-Төслийг хүлээж авсан дарааллын дагуу танилцуулга хийгдэнэ.
5. ТӨСЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА БАЙРШИЛ
ТӨСЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА: 2023 ОНЫ 06 САРЫН 06-НЫ ӨДРӨӨС 2023 ОНЫ 07 САРЫН 06-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ
БАЙРШИЛ: ХЭРЛЭН СУМЫН ЗДТГ-ЫН 1 ДАВХАРЫН 110 ТООТ ӨРӨӨНД МЭРГЭЖИЛТЭНД БИТҮҮМЖЛЭЛТЭЙГЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ.
2023-06-14 16:46:23