"НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газраас "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" өдөрлөгийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр буюу МАРГААШ 10:00-17:00 цагийн хооронд Хэнтий аймгийн Биеийн тамир спортын ордонд зохион байгуулах тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлттэй шүүх өдөрлөгөөр

-Нэхэмжлэл, өргөдөл, гомдол хүсэлт хүлээн авна.

-Хуульчдын холбооны Хэнтий аймаг дахь салбар зөвлөл хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.

2023-06-14 16:56:08