ХЭРЛЭН СУМЫН СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН, ЖДҮ САНГИЙН НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧДИЙН НЭРСИЙГ ИЛ БОЛГОЛОО

Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь анх 2011, ЖДБДСан нь 2009 оноос тус тус зээл олгож эхэлсэн. Дээрх хугацаанд сум хөгжүүлэх сангаас нийт 106 иргэн, ААН-д 890 гаруй сая төгрөг, ЖДБДСангаас нийт 246 иргэнд 314 орчим сая төгрөгийн зээл олгосон байна.

Үүнээс бид өнөөдөр засгийн газрын 5Ш ажиллагаа, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн тус сангуудаас 2010, 2012 онд зээл авч эргэн төлөлт хийгээгүй болон хугацаандаа төлж барагдуулаагүй иргэдийн нэрсийг ил болголоо. 

Он дарааллын дагуу найдваргүй зээлдэгчдийн нэрсийг 3 хоногийн хугацаатай жил дарааллуулан нийтэд мэдээллэж байгаа бөгөөд дараагийн удаа ЖДБДСангийн 2011 болон Сум хөгжүүлэх сангийн 2013 онуудад зээл авч, найдваргүй зээлдэгч болсон иргэдийн нэрсийг ил тод нийтэд мэдээллэнэ.

2023-06-15 15:00:00