ОНХС 2024 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЭРЭМБИЙГ ХЭЛЭЛЦЭХ БАГИЙН ХУРЛУУД БОЛЛОО

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН 2024 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЭРЭМБИЙГ ХЭЛЭЛЦЭХ БАГИЙН ХУРЛУУД БОЛЛОО

2023 оны 06-р сарын 17-18-ны өдрүүдэд Хэрлэн сумын төвийн 6 багийн Иргэдийн нийтийн хурлуудыг зохион байгуулж байна.

Сумын Засаг даргын Орлогч Д.Бат-Эрдэнэ , ЗДТГ-ын дарга Л.Наранбат нар багуудад ажиллаж байна.

Энэхүү хурлаар баг бүрд

1. Сумын Засаг даргын тайлан мэдээлэл

2. 2022,2023 оны ОНХС-ийн ажлын тайлан

3. 2024 онд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний эрэмбэ зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төсвийн тухай хууль, ОНХС-ийн үйл ажиллагааны журам, Малын тоо толгойн албан татварын зөвшөөрөгдсөн чиг үүргийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэж, ОНХС-ийн 2023 оны эрэмбийг ОНХС-ийн ажлын хэсгийн ахлагч, Хэрлэн сумын Засаг даргын Орлогч Д.Бат-Эрдэнэ хэлэлцүүлэн баталлаа.

Мөн энэ үеэр багийн иргэдээс гарсан санал асуултуудад сумын Засаг даргын Орлогч, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга нар хариулт, мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонсон ажилласан байна.

 

2023-06-18 19:00:00