ГЭР ХОРООЛЛЫН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛ 40-70% Н ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА.

Хэрлэн сумын 1,2 дугаар багийн гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажил 40-70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Өнөөдөр холбогдох албаны хүмүүстэй тус ажилтай газар дээр нь очин танилцаж хэд хэдэн шаардлага тавьж шийдвэрлүүлэхээр тохирлоо.

Үүнд:

1. Газар шорооны ажлын улмаас үүссэн цахилгааны гэмтэл, айл өрхийн хашаа нурсан асуудлыг шийдвэрлэх.

2. Шугам сүлжээний угсралт хийж дууссан эгнээ гудамжны хөрсний хучилтыг стандартын дагуу хийж шороог тэгшлэх, айл өрхийн хашааны ханыг дарсан шороог цэвэрлэх, шаварлаг хөрсөөр хучилт хийхгүй байх.

3. Инженерийн шугам сүлжээний худагны таг, өндөржилт дээр анхаарч тээврийн хэрэгсэл саадгүй зорчих боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлуудыг ярьж 7сарын 20 гэхэд ил задгай ухсан нүхгүй дээрх ажлуудыг бүрэн хийсэн байхаар тогтлоо.

2023-06-20 16:00:00