ҮНЭГҮЙ ЗОС БОЛОН ХЯМД ХЛОРЫН ШОХОЙ ТАРААЖ БАЙНА

Багийн Засаг дарга нараар дамжуулан айл өрхүүдэд үнэгүй ЗОС, хямд үнэтэй Хлорын шохой тарааж байгаа тул иргэд та бүхэн харъяа багаасаа Зос авч хашаагаа зосдож өнгө үзэмжийг нь сэргээх мөн хямд хлорын шохой авч хашаа хороогоо халдваргүйжүүлэхийг уриалж байна.

Мал амьтны гоц халдварт өвчин болон улирлын халдварт өвчнүүдээс сэргийлэх зорилгоор хувийн мал эмнэлгийн аж ахуйн нэгжтэй хамтран 1кг хлорын шохойг 5000 төгрөгөөр айл өрхүүдэд олгох ажил үргэлжилж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн харъяа багийн төв дээрээс хашааны зос болон хлорын шохойгоо авах боломжтой.

2023-06-22 09:00:00