ӨНДӨРХААН СӨХ-НЫ ХАРЪЯА 38 ОРОН СУУЦНЫ ОРШИН СУУГЧИДТАЙ УУЛЗАЖ, СӨХ-НЫ АЖИЛ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ШАЛГАЖ ДУУСЛАА

Хэрлэн сумын Засаг даргын "Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангуулах" 03 тоот албан даалгаврын хүрээнд өнөөдөр сумын Засаг даргын Орлогчоор ахлуулсан ажлын хэсэг Өндөрхаан СӨХ-ны харъяа Хэрлэн хорооллын орон сууцны оршин суугчдын санал хүсэлтийг сонсож ажилласнаар Өндөрхаан сууц өмчлөгчдийн холбоонд харъяалалтай нийт 38 орон сууцны өвөлжилтийн бэлтгэл байдал, СӨХ-ны ажлыг шалгаж дууслаа.

Тус ажлын хэсгийн ахлагчаар Хэрлэн сумын Засаг даргын Орлогч Д.Бат-Эрдэнэ, Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга Л.Наранбат, гишүүдэд Өндөрхаан СӨХ-ны дарга В.Онон, Өндөрхаан тохижилтын газрын менежер Ц.Хатанболд нар ажиллаж, оршин суугчдаас гарсан санал хүсэлтүүдийг эрэмблэн Өндөрхаан Сууц Өмчлөгчдийн Холбоо, Өндөрхаан Тохижилтын Газарт хамаарах асуудлуудыг чиглэлийн дагуу шийдвэрлэх, Хэнтий Ус ХХК болон дулаанаар хангагч байгууллагуудтай холбоотой асуудлуудыг багцлан уламжлах, сум орон нутаг, СӨХ-д холбогдох томоохон асуудлуудыг сумын Засаг даргад уламжлан шийдвэрлэхээр болсон юм.

2022-10-04 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0