ХЭРЛЭН СУМЫН БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ БҮРТГЭЛ

ХЭРЛЭН СУМЫН БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ БҮРТГЭЛ ДОЛДУГААР САРЫН 2-НЫ ӨДРИЙН 13.00-20.00 ЦАГИЙН ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Сумын баяр наадмын нэгдсэн бүртгэл 07 сарын 2-ны өдөр морь барианы талбайд явагдах ба хурдан морьны бүртгэл 13.00-20.00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Унаач хүүхдийн бүртгэл хийхдээ:

Үүнд:

1. Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ /төрсний гэрчилгээний хуулбар/-г харж, регистрийн дугаараар бүртгэл хийх, хүүхэд төрсөн сар, өдрөөрөө найман нас хүрсэн байх.

2. Уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээг суурь хураамж 100,000 төгрөг, нөхөн олговор 20 сая хүртэлх нөхөн олговрын нөхцөлтэй даатгалын компанитай гэрээлэн даатгалд хамрагдсан байх.

3. Хүүхэд хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл

4. Гуравласан гэрээ

5. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх ба холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн хүүхдийг бүртгэнэ.

Анхаарах зүйл:

1. Хурдан морийг найм болон түүнээс дээш настай хүүхэд унах, морь унаж давхиулж сурсан, эрүүл хүүхдээр унуулах,

2. Тусгай зориулалтын хамгаалалтын хэрэгсэл, хувцасыг хүүхдийн биед тохируулан өмсгөж, аюулгуй байдлыг хангасан байдлыг шалгах (малгай, цээживч, тохойвч, өвдгөвч, гутал, нудний шил, бээлий),

3. Уралдаанч хүүхдэд морины зурхайд хүрч, зөвхөн даамлын дохиогоор морио эргүүлэх, уралдааны замыг товчлохгүй, гүйцэж ирсэн моринд саад учруулахгүй байх талаар заавар, зөвлөгөө өгч ойлгуулах.

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ

2023-06-28 00:00:00