ИРЭХ ЕСДҮГЭЭР САРЫН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААРХ ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

ИРЭХ ЕСДҮГЭЭР САРЫН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААРХ ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр есдүгээр сарын агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч өдөр шөнийн температурын хэлбэлзэл өндөртэй буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх өдрүүд харьцангуй олон байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд сарын эхээр баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй байгаа бөгөөд сарын нийлбэр тунадасны хувьд баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 12-16 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүхэн байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар хур тунадас орох төлөвтэй байна. Салхи зарим газраар 16-18 м/с, зарим үеп түр зуур 20-24 м/с хүрч ширүүсч болзошгүй.

https://nema.gov.mn/n/146404

2023-09-13 13:49:41