ХЭРЛЭН СУМЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР НИЙТДЭЭ 700 ГАРУЙ АЙЛ ӨРХӨӨРӨӨ ЯВЖ АЖИЛЛААД БАЙНА

Сумын Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу багийн Засаг дарга нар айл өрхөөрөө явж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 700 гаруй айл өрхөөрөө явж, ахуй амьдралтай нь танилцах, айл өрх, иргэдийн санал хүсэлтийг сонсох, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Хотын соёл цэвэр хот хөтөлбөрийн хүрээнд өрнүүлж буй "Хашаандаа сайхан амьдаръя" аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, ирэх жил тохиох аймгийн 100 жилийн ойг угтан баг, айл өрхүүдэд зохион байгуулах тохижилт, өнгө үзэмж жигдрүүлэх ажлыг эхлүүлэх, мал, гахай бүхий өрхүүдэд шаардлага тавьж, хотын суурьшлын бүсээс гаргах зэрэг ажлыг зохион байгуулж байна.

2022-10-04 00:00:00