Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг Өндөрхаан тохижилтын газар, Компорт ХХК, Солармед ХХК-тай уулзаж Чингис хотын гэр хорооллын гэрэлтүүлгийн гэмтлүүдийг устгах, засварын ажлыг шуурхай явуулж 10 дугаар сарын 10-ны дотор Чингис хотын гэр хорооллын гэрэлтүүлгийн бүрэн засварлаж дуусгах чиглэл өглөө.
Үүний хүрээнд сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг төвийн 5 багт шөнийн үзлэг хийж, асахгүй гэрэлтүүлгийн тооллого явуулсан бөгөөд улмаар гэрэлтүүлгийн гэмтлийг устгах, засварлах ажлыг хянаж, шуурхайлан ажиллуулна.
Хэрлэн 1, Булаг 2-р багуудын хувьд Гэр хорооллын шугам сүлжээний ажлын гүйцэтгэгч Солармед ХХК, Компорт ХХК-ийн барилгын ажлын явцад Хийдийн суурин, Хангамж, Нисэх хороолол, банкны байр, Өргөө хорооллуудад кабель гэмтэж ихэнх айл өрхүүд гэрэлтүүлэггүй болсныг хот тохижилтын засварын бригад уг 2 компаний инженерүүдтэй хамтран шүүж, гэмтлийг олж устган засварлахаар энэ 7 хоногт ажиллаж байна.
Тэгвэл Баянмөнх, Сариг, Дулаан, Цацал, Хэрлэн, Мал эмнэлгийн гэр хорооллуудад асахгүй байгаа гэрэлтүүлгийг кран, тоног төхөөрөмж, хүн хүчний дутагдлаас шалтгаалан засварлаж чадахгүй цаг хугацаа алдсан байна. Иймд 1,2-р багийн засварын ажлын дараа уг байршлуудад гэмтлийг устгах засварлах ажлыг зохион байгуулна.
2023-09-25 09:03:33