СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИМД 6 БАЙРШИЛД ГЭРЛЭН ДОХИО СУУРИЛУУЛНА

 

Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн хүрээнд Чингис хотын ЕБС, СӨББ-ын орчинд 6 байршилд гэрлэн дохио суурилуулах ажил 10-р сарын эхний 7 хоногт хийгдэнэ.

Үүнтэй холбогдуулан сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ өнөөдөр Өндөрхаан тохижилтын газар, ЦГ-ын Замын цагдаагийн тасаг, Цахилгаан түгээх сүлжээ байгууллагуудтай хамтран уг байршлуудад цахилгаан эрчим хүчээр хангах эх үүсвэрийг тодорхойлуулж, автозамын стандартад нийцүүлэн байршлыг гүйцэтгэгч компанитай газар дээр нь зөвлөж ажиллалаа.

Аймгийн хөрөнгө оруулалтаар 2, сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 4 нийт 6 байршилд гэрлэн дохио суурилуулах бөгөөд тодруулбал,

1. Хэрлэн 4-р цэцэрлэгийн хойд талын авто зам,

2. Хэрлэн 4-р сургуулийн урд талын автозам,

3. Хэрлэн хорооллын А-52-р байрны хойд талын автозам,

4. Хэрлэн 1-р сургуулийн зүүн талын авто зам,

5. Хэрлэн 1-р сургуулийн урд талын авто зам,

6. Хэрлэн 5-р сургуулийн урд талын автозам зэрэг байршлуудад хүүхэд багачуудад зориулсан аюулгүй байдлыг хангах гэрлэн дохио суурилуулах юм.

2023-09-25 09:08:07

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0