ГЭР ХОРООЛЛЫН ГЭРЭЛТҮҮЛГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Сумын Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гэр хорооллын гэрэлтүүлгийн гэмтлийг засварлах ажил явагдаж байна. Одоогоор Хэрлэн 1, Булаг 2-р багуудад Гэр хорооллын шугам сүлжээний ажлын гүйцэтгэгч Солармед ХХК, Компорт ХХК-ийн барилгын ажлын явцад гарсан гэмтлүүдийг тус аж ахуйн нэгжүүдтэй хамтран шүүж, олж устган засварлах ажил үргэлжилж, сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ, Өндөрхаан тохижилтын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Хатанболд нар хяналт тавьж ажиллаж байна.

Уг 2 багийн гэрэлтүүлгийн засварыг бүрэн дуусгаснаар Баянмөнх, Сариг, Дулаан, Цацал, Хэрлэн, Мал эмнэлгийн гэр хорооллуудад асахгүй байгаа гэрэлтүүлгийг засварлах ажлыг зохион байгуулна.

Мөн Хэрлэн гүүр хүртэлх автозамын гэрэлтүүлэг, Баруун 4 замаас УЦУОША хүртэлх автозамын хойд талын гэрэлтүүлэг зэрэг нийтийн эзэмшлийн талбайн гэмтэлтэй гэрэлтүүлгийн засварлах, гэрлэн дохионуудыг засварлаж бүрэн ажиллуулах ажлуудыг зохион байгуулж байна.

2023-09-25 09:09:26