“ЭКО ХҮНС-ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ”

ХЭРЛЭН СУМ АЙМГИЙН “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД “ЭКО ХҮНС-ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ” УРИАТАЙ ОРОЛЦЛОО

   Хэрлэн сум аймгийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд “Эко хүнс-Эрүүл хооллолт” уриатай оролцлоо.

Өдөрлөгийн хүрээнд Хэрлэн сумын ЗДТГ СӨББ-ын тогооч нартайгаа хамтран цагаан идээ, дайвар бүтээгдэхүүн ашиглан 25 нэр төрлийн эрүүл хоолны жор гарган сурталчилж, 2 өдрийн турш эрүүл зөв хооллолтын өдөрлөг хийлээ.

   Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэйгээ хамтран эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ, эрүүл зөв хооллолтын сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж, үйлдвэрлэгч иргэн, хоршоо, аж ахуйн нэгжүүдийнхээ сурталчилгаа мэдээллийг иргэдэд хүргэн ажиллалаа.

   Энэ үеэр Хэрлэн сумын төмс хүнсний ногоо тариалагч, мах, сүү, гурилан бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гар урлал үйлдвэрлэгч нийт 50 гаруй иргэн, хоршоо аж ахуйн нэгж өөрсдийн бүтээгдэхүүн, бүтээлүүдээ дэлгэн үзэсгэлэн худалдаанд оролцсон байна.

 

 

 

 

 

 

2023-09-29 10:31:48