АХМАДАА ХҮНДЭТГЭЕ 5

#ХЭРЛЭН_СУМЫН_АХМАДАА_ХҮНДЭТГЭЕ_5_ДУУЛАХ_ӨДӨР_ДУУН_ЦЭНГҮҮНД_ГАВЪЯАТУУД_ЧУУЛЖ_2000_АХМАДАА_ЦЭНГҮҮЛЛЭЭ

 Хэрлэн сумын ЗДТГ-аас "Олон Улсын Ахмадын өдөр"-ийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ахмадаа хүндэтгэе" дуулах өдөр дуун цэнгүүн 5 дахь жилдээ өргөн дэлгэр болж, урлаг соёлын гавъяатууд чуулж, 2000 ахмадаа цэнгүүллээ.

  Баярын арга хэмжээнд Монгол бөхийн өргөөний "Дуулах өдөр дуун цэнгүүн"-ий хамт олон МУГЖ Б.Туяа , МУГЖ З.Жарантав, МУГЖ С.Хүрэлбаатар, МУГЖ Д.Энхзул, МУСТА Ц.Цэвэлмаа Tsewelmaa Tse нар болон TAKE OFF хамтлагийн дуучин МУСТА Баясук, МУГЖ, дуурийн дуучин Ө.Уянга, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин МУСТА Б.Баатархүү, элэглэгч, дуучин МУСТА Т.Ганбүргэд нар хүрэлцэн ирж ахмадуудтай хамт нэгэн өдрийг дуулж бүжиглэж өнгөрүүллээ.

  Энэ үеэр Дуулах өдөр дуун цэнгүүний хамт олон ахмадуудын дунд "Шилдэг бүжгийн хос", "Шилдэг дуучин" шалгаруулах тэмцээн зохион байгуулж, урилга авсан 1000 ахмадад Жимобайл группын гарын бэлгийг гардуулан өгч баяр дээр баяр нэмсэн юм.

  Энэхүү өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Хэрлэн сумын ЗДТГ Мягмаржав Шүрэнцэцэг Davaadorj Bat-Erdene Lkhagvasuren Naranbat Naba, хамтран зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ Tsagaanhuu Iderbat , УИХ-ын гишүүн, Монголын Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.БАТ-ЭРДЭНЭ Badmaanyambuu Bat-Erdene, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ Oyunerdene Luvsannamsrai нар ажилласан бол ерөнхий ивээн тэтгэгчээр Жимобайл группын ТУЗ-ын дарга Г.Дашням Dashnyam Ganzorig ажиллаж, нутаг орныхоо хөгжил дэвшилд залуу насаа зориулж, үр бүтээлтэй ажиллаж явсан нийт ахмадуудаа баярлууллаа.

2023-10-01 18:44:10