ЭКОКЭШ ЭНГИЙН ХЭРЭГЛЭЭ, СЭТГЭЛГЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ

 Экокэш машиныг эхний ээлжид сургууль амартал 1 дүгээр сургууль дээр байрлуулахаар хүргэгдэн ирж, хүлээлгэн өглөө. Хэрлэн сумын ЗДТГ-аас 17 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий уг автомат зөөврийн машиныг хүүхдүүдэд ундааны сав бол хог биш мөнгө, байгаль орчноо хайрлах зэрэг ойлголтыг хэвшүүлэх үүднээс байрлуулан ажиллаж байна. Уг машин нь хог хаягдалд хандах хандлагыг өөрчлөхөд тун их нэмэр болно гэдэгт итгэлтэй байнаа.

Одоогоор машин “MCS Coca Cola”, “АПУ”, “Монос хүнс”, “Витафит”, “Сүү” ХК, “Таван богд групп”, “Тесо”, “Хужирт”, “Green gate” зэрэг компаниудын бүтээгдэхүүнийг таних, худалдан авах тохиргоотой. Мөн нэг хуванцар савыг 20 төгрөгөөр худалдан авдаг. Ингэснээр та дахин боловсруулагдах хог хаягдлаа зарахын хамтаар хаягдалгүй худалдан авалт хийх боломжтой боллоо.

Гар утсандаа ганцхан #Hipay апп татахад л болно. 

  

2023-05-31 15:47:56