ЭРСДЭЛТ БҮЛГИЙН 50 ХҮҮХДИЙГ ДААТГАЛД ХАМРУУЛЛАА

  Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн ажлын хүрээнд Хэрлэн сумын төвийн 6 багийн эрсдэлт бүлгийн 50 хүүхдийг Хэнтий аймгийн Монгол даатгал салбартай хамтран даатгалд хамрууллаа.

  Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн ажлын хүрээнд энэхүү ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд бүтэн 1 жилийн хугацаанд эдгээр багачууд гэнэтийн ослын эрсдлийн даатгалаар даатгагдаж байна.

#ХүүхдийнТөлөөЗаГэжХэлцгээе.

2023-10-07 19:34:37