ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР

heart   TAX- free heart
10-р сарын 11-ний өдрийг "Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр" болгон тунхагласан.
Хан Хэнтийн чөлөөт Эмэгтэйчүүд ТББ- с жил бүр уламжлал болгон зохион явуулдаг #Охидын_тэмдэглэл энэ жил ГУРАВ дахь жилдээ  Хэрлэн сумыг ЗДТГ, Хүүхэд хамгааллын багтай хамтран үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна.
Хэрлэн_сум_Соёлын_төв
 
smileyОхидын эрх ашиг 
smileyЭрүүл мэнд 
smileyГоо зүй 
smiley Арьс арчилгаа 
smileyБэлгийн боловсрол гэсэн маш олон асуудлыг хөндөж санаа бодлоо солилцон, бие биенээсээ суралцан хөгждөг өдөр билээ.. 
     Уулзалтын зочноор салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүд оролцож, охидтой чөлөөт ярилцлага өрнүүлнэ.  Охид өөрсдийн сонирхсон асуултыг чөлөөтэй асууж, халуун дулаан ярилцлага өрнүүлэхээс гадна охидод өөрсдөд нь манлайлах хүч, амжилтад хүрэх боломж үргэлж байдаг гэх урам зоригийг өгөх зорилготой юм. 
   Таатай мэдээ нь энэ жил бүх охидод хүрч ажиллахыг хичээж TAX-FREE болгосон байна. 
Мөн арга хэмжээнд оролцохыг хүссэн 12-18 насны бүх охидод нээлттэй. 
Бид заалны боломжит нөхцлөөр хүлээн авна. 
Уулзалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг коммент хэсэгт бичин үлдээгээрэй. 
 #Хаана: Хэрлэн сум соёлын төв 
#Хэзээ: 2023:10:11нд 14-18цаг

2023-10-11 09:57:18