ИДЭВХТЭЙ ОРОЛЦ, ИРГЭДЭЭ СОНСЪЁ

"Идэвхтэй оролц, иргэдээ сонсъё" багийн өдөрлөгт арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Хэрлэн сумын Соёлын төвд зохион байгуулагдана.

Уг арга хэмжээ нь иргэд та бүхэндээ сум, баг хорооны зүгээс хийсэн ажлаа тайлагнах мөн энэ онд хийсэн бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнг хэлэлцэж, цаашид баг хороон дээр хийж хэрэгжүүлэх ажлуудаа ярилцан, ард иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор дээрх өдөрлөгт арга хэмжээ зохион байгуулагдана. Иймд иргэд та бүхнийг багийн өдөрлөгт арга хэмжээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна.

Арга хэмжээ зохион байгуулагдах хуваарь

10 дугаар сарын 16-нд 13,00 цагт 1-р баг

10 дугаар сарын 17-нд 10,00 цагт 2-р баг

10 дугаар сарын 17-нд 15,00 цагт 6-р баг

10 дугаар сарын 18-нд 10,00 цагт 3-р баг

10 дугаар сарын 19-нд 10,00 цагт 4-р баг

10 дугаар сарын 19-нд 15,00 цагт 5-р баг тус тус Хэрлэн сумын Соёлын төвд зохион байгуулагдана.

ИДЭВХТЭЙ ОРОЛЦ, ИРГЭДЭЭ СОНСЪЁ

2023-10-16 11:28:41