"ИДЭВХТЭЙ ОРОЛЦ, ИРГЭДЭЭ СОНСЪЁ" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ

Уг өдөрлөгөөр багийн засаг дарга П.Түвшинжаргал, Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг нар мэдээлэл хийж, цаашид баг суманд хийж хэрэгжүүлэх ажлын талаар багийн иргэдийн санал бодлыг сонслоо. Мөн энэ үеэр тус багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч нар хүрэлцэн ирж иргэдтэй уулзалт хийлээ.

Өдөрлөгийн турш Булаг 2-р багийн ӨЭМТ эрүүл мэндийн үзлэг үйлчилгээг үзүүлсэн бөгөөд Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар болон Хэнтий аймаг дахь Цахилгаан түгээх сүлжээ салбар иргэдэд шаардлагатай мэдээллийг хүргэн хамтран ажиллалаа. Тухайлбал, Дэлхийн банкны төслөөр хэрэгжиж буй Эрчим хүчний шинэчилэл төсөл, 1,2-р багт хэрэгжиж буй Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлын талаар мэдээлэл хүргэсэн байна.

Өдөрлөг арга хэмжээг шинэчилэн засварласан сумын соёлын төвд зохион байгуулж, урлаг соёлын арга хэмжээг хүргэж, Булаг 2-р багаас Түр ажлын байраар хангагдсан иргэд хүнсний бүтээгдэнхүүн, арьсан үйлдвэрлэл, гар урлалын үзэсгэлэнгээ танилцуулсан нь онцлог байлаа.

 

 

 

 

2023-10-19 11:08:48

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0