"ИДЭВХТЭЙ ОРОЛЦ, ИРГЭДЭЭ СОНСЪЁ" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ

Уг өдөрлөгөөр багийн засаг дарга Ч.Хэрлэнчимэг, Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг нар мэдээлэл хийж, цаашид баг суманд хийж хэрэгжүүлэх ажлын талаар багийн иргэдийн санал бодлыг сонслоо. Мөн энэ үеэр тус багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч нар хүрэлцэн ирж иргэдтэй уулзалт хийлээ.

Өдөрлөгийн турш Цогт-Өндөр 6-р багийн ӨЭМТ эрүүл мэндийн үзлэг үйлчилгээг үзүүлсэн бөгөөд Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар болон Хэнтий аймаг дахь Цахилгаан түгээх сүлжээ салбар иргэдэд шаардлагатай мэдээллийг хүргэн хамтран ажиллалаа. Тухайлбал, Дэлхийн банкны төслөөр хэрэгжиж буй Эрчим хүчний шинэчилэл төсөл, 6-р багт хэрэгжиж буй Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлын талаар мэдээлэл хүргэсэн байна.

 

 

 

2023-10-19 11:26:21