Уг өдөрлөгөөр багийн засаг дарга Б.Мөнхбаяр, Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг нар мэдээлэл хийж, цаашид баг суманд хийж хэрэгжүүлэх ажлын талаар багийн иргэдийн санал бодлыг сонслоо. Мөн энэ үеэр тус багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч нар хүрэлцэн ирж иргэдтэй уулзалт хийлээ.
Өдөрлөгийн турш Зохион байгуулагдсан үйл ажиллагаа:
1. Жижиг дунд бизнесийг дэмжих бүтээгдэхүүн танилцуулга
2. Хамтарсан баг, Багийн засаг даргын мэдээлэл
3. Check аяны танилцуулга
4. Англи хэлтэй төгсөгч хөтөлбөрт бүртгэх /бүртгэлийн хуудас/
5. Мэдээллийн материал тараах/ судалгаа, Стандарт хэмжил зүйн мэдээлэл тараах материал тараагдаж байна
6. 4 сувгийн арга танилцуулга
7. Бүтээгдэхүүн амталгаа хийгдэх
8. Ач манал ӨЭМТөв /шинжилгээ/
9. Соёлын төвийн үзүүлбэр
10. Ажил хийх хүсэлтэй иргэдийг “Шуурхай” багт бүртгэх
11. Ид шидийн орон Хэнтий төсөлд хандив өргөх
13. Политехник коллежийн нэмэлт элсэлтийн бүртгэл
Хэнтий аймаг дахь Цахилгаан түгээх сүлжээ салбар иргэдэд шаардлагатай мэдээллийг хүргэн хамтран ажиллалаа. Тухайлбал, Дэлхийн банкны төслөөр хэрэгжиж буй Эрчим хүчний шинэчилэл төсөл, 3-р багт хэрэгжиж буй Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлын талаар мэдээлэл хүргэсэн билээ.
Бусад хамтрагч:
Сэлэнгэ талх, Сайн салат, Дарш, Гар урлалаар Байгалмаа Лхамсүрэн нар оролцлоо.

.jpg)



2023-10-19 11:32:17