БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР АЙЛ ӨРХҮҮДДЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА

#Айл_Өрхөөрөө_Явдаг_Ажлаа_Тайлагнадаг_Багийн_Дарга_Байх_Шаардлага_Тавина

Хэрлэн сумын төвийн 6 багийн Засаг дарга нар айл өрхүүдээрээ явж, ажлаа тайлагнаж, иргэдээ сонсож ажиллаж эхэллээ.

Сумын Засаг даргын зүгээс багийн Засаг дарга нарыг ажилд томилогдсон цагаас эхлэн БАТЛАМЖ гэрээнд нь айл өрхөөрөө явж, ажлаа тайлагнадаг багийн Засаг дарга байх талаар онцгойлон үүрэг болгож тусган өгсөн. Үүнтэй холбогдуулан багийн дарга бүр жилийн турш 2 удаа багийнхаа бүх өрхөд айлчилж ажиллан ажлаа дүгнүүлдэг.

Иймд иргэд Та бүхэн баг, сумаас зохион байгуулж буй ажил арга хэмжээ, аймаг орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын мэдээллийг авах, өөрийн амьдарч буй орчиндоо тулгамдаж буй асуудлуудыг уламжлах, санал бодлоо илэрхийлэх зэргээр айлчилж буй багийн дарга нартайгаа хамтран ажиллахыг уриалж байна.

ХЭРЛЭН СУМЫН ЗДТГ

2023-10-26 14:00:00