ГЭР ХОРООЛЛЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ ЗАСВАРЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  Чингис хотын гэр хороолол болон нийтийн эзэмшлийн талбайн нийт гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн ашиглалт хамгаалалтыг Өндөрхаан Тохижилтын Газар хариуцан ажилладаг. Сумын Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу 9-р сарын 20-ны өдрөөс эхэлсэн гэр хорооллын гэрэлтүүлэг засварын ажил үргэлжилж байна.

  Бүтээн байгуулалтын ажлын явцад 1,2-р багт кабель гэмтээсэн 4 аж ахуйн нэгжид шаардлага тавьж, нийт 20 байршилд гэмтэл засварлууллаа. Мөн Баянмөнх багийн Баянмөнхийн 1,2, шинэ Баянмөнхийн 1,2-р гудамж, Сариг багийн Цацал, Хэрлэн гудамжуудын кабелийн гэмтлийг засварлажээ. Маргааш Өндөрхаан багийн Саригийн 12,13-р гудамж, шинэ Дулааны гэмтлийг засварлана.

Өндөрхаан тохижилтын газрын Засварын бригадын үзлэгээр кабелийн гэмтлийг устгасан боловч дутуу асч буй Цацал, Хэрлэн болон бусад дутуу асч буй гудамжуудад гэрэлтүүлгийн толгойг солих шаардлагатай болсон байна.

2023-10-27 12:16:15