ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Хэрлэн сумын ЗДТГ-н дарга Lkhagvasuren Naranbat Naba Л.Наранбатаар ахлуулсан шалгалтын комисс 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд Хэрлэн сумын нийт сургууль цэцэрлэгүүдэд хяналт шинжилгээ үнэлгээний шалгалт хийлээ.

Уг шалгалтыг Монгол улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” болон аймгийн Засаг даргын А\105 дугаар захирамж, Хэрлэн сумын засаг даргын А/288 дугаар захирамжийн дагуу хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн төлөвлөлт, хэрэгжилт болон байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.

Мөн “Үдийн цай хөтөлбөр”-н хэрэгжилт, эрүүл ахуйн шаардлага, чанар стандартад хяналт тавин ажиллалаа.

2023-10-31 08:39:04