БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР НИЙТ 784 ӨРХӨД АЙЛЧИЛЖ АЖИЛЛААД БАЙНА

#айл_өрхөөрөө_явдаг_ажлаа_тайлагнадаг_багийн_дарга_байх_шаардлага_тавина

Багийн Засаг дарга нар сумын Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу "Айл өрхөөрөө явдаг, ажлаа тайлагнадаг багийн дарга байх" батламж гэрээний заалтын хүрээнд айл өрхүүдээрээ явж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын 6 багийн Засаг дарга нар нийт 784 өрхөд ажиллаад байна. Тодруулбал,

Хэрлэн 1-р багийн Засаг дарга Ц. Дэлгэрцэцэг

Хийдийн 7-11-р эгнээ, Хийдийн 16-20-р эгнээнд ажиллаж нийт 180 өрхөөр явж, хүнтэй 150 өрх,

Булаг 2-р багийн Засаг дарга Түвшинжаргал Пүрэвжав Баатаруудын 1, Булгийн 1-2, Булгийн 27-34-р эгнээнд ажиллаж нийт 100 өрхөөр явж, хүнтэй 70 өрх

Сариг 4-р багийн Засаг дарга С.Сарангоо Нарны Тусгал Цацалын 1-5, Хэрлэнгийн 1-4, Нарийн гол 1-7-р эгнээнд нийт 70 өрхөөр явж хүнтэй 50 өрх, орон сууцны А-25, А-27, А-33, А-32, А-18, А-17-р байруудад нийт 200 өрхөөр явж хүнтэй 150 өрх,

Өндөрхаан 5-р багийн Засаг дарга Oyunbileg Altangerel 9-р сараас эхлэн Саригийн 1-5, Дулааны 11-24, шинэ Дулааны 11а,б,в,г эгнээнд ажиллаж, 340 өрхөөр явж эзэнтэй 294 өрх,

Цогт-Өндөр 6-р багийн Засаг дарга Хэрлэнчимэг Чойжилсүрэн багийнхаа 88 өрхөөр явж, хүнтэй 68 өрхөд тус тус орж уулзаж ажилласан байна.

Багийн Засаг дарга нар айл өрхөөр явахдаа баг, сумын ажлыг танилцуулан мэдээлэл хийж, иргэдээс баг, суманд тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож ажиллаж байна.

Ажлын өдрүүдэд эзгүй айлуудаа тэмдэглэн амралтын өдрүүдээр нөхөн айлчлах хэлбэрээр ажиллаж байгаа тул зарим өрхүүд орхигдож байгаа ч нөхөн айлчилж ажиллаж байгааг дуулгая.

ХЭРЛЭН СУМЫН ЗДТГ

2023-10-31 08:45:50