#БИ_ЭНД_БАЙНА УТАСНЫ АШИГЛАЛТЫГ ТОГТМОЛ ЯВУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

#хүүхдийнхөгжилхамгааллынжил

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэгийн санаачилгаар Жимобайл групптэй хамтран өнгөрсөн хавар Чингис хотын ЕБС бүрд #Би_Энд_Байна суурин утсыг суурилуулсан. Тэгвэл цэнэггүй, нэгжгүй болсон зэрэг шалтгаанаар зарим сургуульд уг утас ашиглалтгүй болоод байгаа талаар сурагчдаас санал хүсэлт багагүй ирсэн.

Гар утасгүй эсвэл утасных нь нэгж, цэнэг дууссан хүүхэд бүр ашиглаж аав ээж асран хамгаалагчтайгаа ярих боломжтой уг утасны ашиглалтыг шалгаж, эвдэрсэн, цэнэг, дата дууссан тохиолдол бүрд шуурхай арга хэмжээ авч, хүүхэд бүр ашиглах боломжтой байдлаар ажиллуулах талаар өнөөдөр ЕБС-д ажилласан ажлын хэсгийн зүгээс анхааруулж, тогтмол үйл ажиллагаатай байлгаж, хүүхдийн эрсдэлгүй орчныг бүрдүүлэхэд санаа тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн энэ үеэр Хэрлэн 1-р сургуульд байрлуулсан Эко кэш хогны АТМ машины ашиглалтыг тогтмол хэвийн ажиллагаатай байлгаж хог бол мөнгө бөгөөд дахин ашиглах хуванцар хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх ажилд анхаарахыг сургуулийн захиргаанд даалгасан байна.

2023-10-31 08:46:51